Энэ сарын 29-нөөс ирэх сарын 28 хүртэл Монголд зохион байгуулагдах Хятадын соёлын сарын хүрээнд бидэнд Хуан жу Гэг нэрээр танил болсон жүжигчин Жао Вэй хүрэлцэн ирэх нь.
Хятадын соёлын сарын хүрээнд тэрбээр 31-нд кино долоо хоногийн нээлтийн ёслолд оролцоно. Дашрамд дурьдахад Жао Вэй Хятадын кино академийг 1996 онд төгссөн. “Шаолины хөлбөмбөгчин” (2001), “Тэнгэр, газрын дайчид” (2004), “Улаанхясаа” (2009) киноны гол дүрд тоглосноор дэлхий дахинд танигдсан юм.
Тиймээс түүнийг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хятадын номер нэг” жүжигчин хэмээсэн бол Их Британийн “The Independent” сонин “Хятадын box office-ын гүнж” гэж зарласан. Жао Вэй буддын шашин шүтдэг, цагаан хоолтон. Өдгөө 36 настай тэрбээр 2008 онд Сингапурын бизнесмэн Хуан Юу Лонгтой гэрлэж, 2010 онд охинтой болсон юм.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин