Италийн нэрт жүжигчин Жина Лоллобрижида АНУ-ын Холливудад орших “Алдарын гудамж”-нд өөрийн гэсэн одтой болжээ. Тэрээр кинонд тоглоогүй удаж байгаа ч “Парисын Дарь эхийн сүм” зэрэг олон кинонд бүтээсэн дүрүүд нь одоог хүртэл үзэгчдийн дунд яригддаг юм. Залууд нь түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэж байлаа. Өнгөрсөн жил Жина 90 насыг зооглосон билээ.
Жина Лоллобрижида Луижи Зампа, Марио Моничелли, Карло Лиццани зэрэг алдартай найруулагчдын бүтээсэн кинонд тоглож байв. Францын Хүндэт легионы одонгоор шагнагдсанаас гадна Италийн Бүгд Найрамдах улсын өмнө байгуулсан гавьяагаа үнэлүүлж нэр хүндтэй одон хүртсэн билээ. 1961 онд Лоллобрижида киноны дээд шагнал болох “Алтан бөмбөрцөг”-ийг хүртсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn