Олны өмнө тэр бүр харагдаад байдаггүй ч дуу хоолойгоороо аль эрт сонсогчдын чихэнд хүрч сонсох дуртай дуунуудыг нь амилуулсан дуучин бол Ц.Хулан. Хоолойныхоо цараар хэнээс ч дутахгүй хэмээн үнэлэгддэг тэрбээр сүүлийн үед өөрийгөө Хьюстоны “ээж” хэмээн нэрлэх болсон сурагтай. Тодруулбал, түүний охин өдгөө 12 нас хүрч байгаа бөгөөд Хьюстоны дууг эвлэгхэн дуулж хэн бүхнийг алмайруулж явдаг сурагтай.
Сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга оролцож хүмүүсээс шаггүй өндөр үнэлэмжийг авдаг охиноо хараад дуучин бүсгүй маань өөрийгөө Хьюстоны ээж гэж нэрийдэх болсон нь энэ аж. Орон оронд дэлхийн алдартай хүмүүсийн хувилбар байдагтай ижил Монголд ч бас Хьюстоны хувилбар байгаа бололтой.