23 настай Кендалл Женнер од эгч нараасаа ялгаатай нь хувийн амьдралаа олноос нууц байлгаж чаддаг билээ. Модель бүсгүй Австралийн сагсанбөмбөгч, 22 настай Бен Симмонстой үерхдэг юм. Гэхдээ тэдний хувийн амьдрал их нууцлаг.
Тэгвэл Кендалл Австралийн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хайртай залуутайгаа хэзээ хуримлах талаараа ярьжээ. Тэрбээр “Одоо биш. Гэхдээ удахгүй цорын ганц удаа хуримлах болно” гэсэн байна.
Кендалл од эгч нараасаа өөр байж, олон зүйлээ нууц байлгах хүсэлтэйгээ хэлээд “Хайр дурлал, найз нөхөд зэрэг нь миний хувийн орон зай” гэжээ.