Үснийхээ өнгийг өөрчлөх зориг бий юу? Тэгвэл бидэнтэй нэгдээрэй. Энэ намрын оддын болон гоо сайханчдын сонголт ямар өнгөнүүд дээр тогтсоныг сонордуулъя.
1. Тод туяа- Өвөрмөц стильд дуртай бүсгүйчүүдэд үсчдийн санал болгож буй шинэ тренд. /Jordin Sparks/
2. Ягаан, цэнхэр, ногоон зэрэг неон өнгийн туяаг үснийхээ хэсэгхээн газарт оруулж өгөөрэй. /Лаура Крофт/
3. Нэг ч биш хэд хэдэн өнгийн сорыг энд тэндээ оруулвал чи содон бас шинэлэг, анхаарал татахуйц харагдах болно. /Керри Андервүүд/
4. Омбре үс-Омбре гэдэг нь “уусаж сүүдэрлэх” гэдэг франц үг аж. Үснийхээ уг хэсгийг хар хэвээр нь үлдээгээд үзүүр хэсгүүдийг шаргал, улбар өнгөөр будсанаар энэ хэв маягийг бий болгож болно. /Жессика Биел/
5. Загвар өмсөгч Лилигийн үсний өнгийг үлгэр жишээ омбрегоор тодруулж болно.
6. Хар, бор өнгийн үстэй Монгол бүсгүйчүүдэд энэ тренд маш сайхан зохино. /Ванесса Хадженс/
7. 3. Бронд үс-Блонд+Брунетте буюу хар, шар өнгийн үсний холимогийг ийн нэрлээд байгаа юм. 2007 онд супермодель Жизель Бундхен энэ стилийг гаргаж ирсэн. /Хилари Свэнк/
8. Хар өнгийн үсийг шаргалаар будаж энэ өнгийг гаргаж авч болно. /Женнифер Энистон/
9. Хэрэв чи ийм үстэй болохоор шийдсэн бол үсчиндээ эдгээр зурагнуудаас харуулж санаа өгөөрэй.
10. Мөнгөлөг шаргал- Мөнгөлөг цайвар шаргал болон ягаан өнгийн будалт 2012 оны турш тренд байлаа. Гэхдээ ийм өнгө хүн болгонд зохидоггүй гэдгийг санаарай.
11. Хэрвээ чиний арьсныг гүний тон шар, ягаан биш харин хөх, цагаан бол энэ өнгө сайхан харагдана.
12. Мөн оливийн ногоон өнгийн тонтой хүнд бүх өнгийн үс зохидог. Хэрэв чи өөрийнхөө арьсны тоныг мэдэхгүй байвал гарынхаа судсыг харахад хангалттай.
13. Хүрэн улаан үс-Өмнө улиралуудад гал шиг төөнөсөн улаан өнгийн үс моодонд ороод байсан бол, энэ намар арай зөөлөн, баялаг, бас намбатай улаан үс тренд болно.
14. Шаргал, улбар шардуу гэмээр туяатай, харанхуйд бор өнгөтэй харагдахаар энэ өнгө ихэнх хүнд зохидгоороо онцлогтой.
15.
Goolingoo.mn