Би завтай үедээ заавал орж хүний амьдралын жаргал зовлонг уншиж улам их зүйлийг ойлгож авдаг үнэхээ хэрэгтэй сайхан сайт. Би өөртөө тохиолдоод байгаа зүйлээ ярьж зөвөлгөө авмаар байна. 30 гарч яваа жирийн л нэг эмэгтэй ээж хүн амьдрал сайхан л байна нөхөр маань сайн хүн. Гэхдээ нэг хэцүү асуудал бол би сексээс таашаал авч байгаагүй түүнийг нэг их асуудал гэж үздэггүй байсан ч одоо түүний амтыг мэдрэх юмсан гэсэн бодол тээсээр явдаг. Нөхөртөө энэ тухайгаа хэлж үзээгүй түүнийг гомдоох зүрх алга.
Магадгүй түүний эрхтэн нилээн жижиг тэгээд таашаал авч чаддаггүй л байх гэж боддог. Хар залуугаараа 20 хүрээгүй нийлсэн болохоор тэр тал дээр туршлагагүй ч байж магад за энэ ч яахав гол асуудал гэвэл би нөхрийнхээ тэр тусмаа гэр бүлээрээ найзалдаг найзад нь сэтгэл алдраад бараг жилийн нүүр үзэж байна. Хамгийн хэцүү юм гэж энэ сэтгэлийн зовлон л байдаг юм байна зүгээр байсан зүрх минь түүнийг харахаар догдолж өөрийн эрхгүй тэмүүлдэг. Түүнийг байнга харахыг хамтдаа нэг л удаа нандин учралаар учрахсан гэж хий дэмий мөрөөддөг гэхдээ мэдээж энэ хэзээ ч биелэхгүй .
Би түүнийг шөнө бүр шахуу зүүдлэж өдөр бодож суудаг ажилтай болсон өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хичээдэг ч чадахгүй юмаа. Би түүнд хайртай болсоноо хэлээгүй хэлээд ч яах билээ дээ намайг улам ихээр жигшин зэвүүцнэ биз тэгээд ч түүний эхнэрийг тэгж гомдоох сэтгэл алга. Та нараасаа авах гол зөвөлгөө нь яавал би түүнийг мартах бол хайр сэтгэлээр биш найзын хувиар харж ярилцдаг болох бол?
Би түүндээ бараг өдөр бүр тааралддаг ажил ойрхон учраас түүнийг харахдаа сандарч яг л анхны хайрдаа умбаж буй жаахан охин шиг болдог. Ярилцахдаа хүртэл сандарч түүнд мэдэгдчихвий гэж айдаг. Хүний амьдрал л юм хойно хэн нэгэнд сэтгэл алдрах зүйл байдаг ч миний энэ хайр намайг зовоож хамаг тэнхээг минь барч байна заримдаа түүнээс болж зүрх минь өвдөж халуурч хэд хоногоор хэвтдэг би яах бэ яах ёстой юм болоо. Түүнтэй хэцээ ч уулзахгүй бас хэлж ч болохгүй энэ их шаналалыг яаж давч гарахыг зөвлөөч дөө үнэхээр хэцүү юм.
Магадгүй тэр миний нөхрийн найз биш байсан бол би түүнд өөрийгөө ойлгуулж нэг амьдрах амьдрал юм чинь уулзах санал тавих л байсан байх. Нэг талаар намайг өөрчилж өөрөө өөртөө санаа тавих тал дээр илүү болгож аль болох эвтэйхэн харагдах юмсан гэж биеэ торддог болгосон гэхдээ л хэцүү юмаа намайг ойлгохийг хичээгээрэй над шиг ийм тэнэг хайр гуниг тээж үзсэн бүсгүйчүүд минь улам ихээр ойлгох байх гэж найдаж байна.