Австрали эр болон Шинэ Зеланд бүсгүй нар 37.000 футийн өндөрт онгоцонд Сиднейгээс Окленд руу нисэж явахдаа хуримаа хийжээ. Тэд 2 орны агаарын яг дундах хил дээр нисэн ирэхэд хуримын тангаргаа өргөсөн юм. Агаарын хөлгийн багийнхан болон зорчигчид тэдний хайрын гэрч болсон бөгөөд хатагтай Кети Валлиант “Энэ миний амьдралын хамгийн гайхалтай мөч байлаа, үлдсэн амьдралдаа үргэлж санан дурсаж явах болно” гэжээ.
Хосууд анх 2011 онд “Airport City”-д компьютерийн тоглоом тоглож байхдаа танилцсан бөгөөд үүнээс 2 жилийн дараа Сиднейн онгоцны буудал дээр таарсан байна. Иймээс тэдний хайрын түүх агаарын хөлөгтэй холбоотой гэж үзэн онгоцонд хуримаа хийх санаа гаргасан бөгөөд “Jetstar” компани хүлээн авчээ.