“News1” мэдээллийн сайтад дурдсанаар Өмнөд Солонгосын “BLACKPINK” охидын хамтлаг 2020 онд гаргах шинэ уран бүтээл, цомгийнхоо ажилд орсон гэжээ.
Тэдний харьяалагддаг “YG Entertainment” компани нь уг цуурхал гарсны дараахан “Тэд эргэн ирэлтдээ бэлдэж байгаа нь үнэн, хэд хэдэн дууныхаа бичлэгт аль хэдийнээ орчихсон байгаа. Харин өдрөө яг тодорхой болгоогүй байна гэхдээ ирэх оны эхээр тэдний шинэ дууг цацах төлөвлөгөөтэй байна” гэж хариу өгчээ. Ямартай ч тэд шинэ ажилдаа орсон нь фэнүүдэд маш сайхан мэдээ болж байгаа бөгөөд 2020 онд “BLACKPINK” хамтлагийн өөр нэгэн шинэ өнгө төрхийг харах нээ.