31 настай загвар өмсөгч Адриана Лима өчигдөр шөнийн 01 цагийн үед 3.1 кг жинтэй охин төрүүлсэн байна. Тэрээр “Миний нөхөр Марко бид хоёр охинтой болсондоо маш баяртай байна. Одоо Валентина маань эгч боллоо” хэмээн хэлсэн байна. NBA-ийн хуучин од Марко Жарик болон Адриана Лима нар бага охиноо Сиенна хэмээн нэрлэсэн байна.
Алдарт загвар өмсөгч өнгөрсөн гуравдугаар сард хөл хүнд болсноо мэдэгдэж, өөрийн твиттертээ “Дэлхий дээрх хамгийн сайхан ажил бол ээж байх. Бид илүү их баярлаж байна” хэмээн бичсэн юм.
2011 оны наймдугаар сард Лима “Нью-Йорк пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний том охин Валетина англи, португал, серб хэлээр ярьдаг” хэмээн хэлж байжээ.
Д.Идэр /24tsag.mn/