Нийслэл хотод дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан нь хэн хүнд төвөг удаж байгаа нь үнэн ч зөв зүйтэй арга хэмжээ гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Гэтэл зарим нэгэн тэвчээргүй нөхдүүд хуурамч дугаар ашиглан, машингүй өдрийн утгыг алдагдуулж байгаа нь харамсалтай.
Гэтэл Монгол улсын гавьяат жүжигчин, “Х түц” продакшний жүжигчин Аглуу ч мөн тэр тэвчээргүй нөхдүүдийн нэг бололтой.Түүнийг дугаараа сольж байгаа фото зургийг буулгаж авсан байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах гэж аргаа барж байгаа Үүл баатрын шийдвэрийг ийм маягаар аргалаад байвал түгжрэл яаж буурах билээ Аглуу гавьяат аа. Хүүхэд, залууст үлгэр дууриал болох ёстой нэр төртэй хүний ийм үйлдлээ гаргаж байгаа чинь үнэхээр муу байна шүү, муу байна.
Duulian.mn Б.Үжин