Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, Нууц цэцэрлэг, Чам дээр буух буулт зэрэг киноны гол дүр, олон охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч Хён Бинийг Хойд Солонгосын удирдагч шиг царайлаг биш хэмээн Хойд Солонгосын “youtuber” нэгэн бичлэгдээ дурджээ.
Хён Бин нь саяхан Хойд Солонгосын цэргийн албаны ахлагч Өмнөд Солонгос эмэгтэйтэй учран түүнд хайр сэтгэлтэй болж буйг өгүүлэх кинонд дүр бүтээсэн ба ихээхэн сайшаалыг хүртээд байсан юм. Түүнийг Солонгост эр хүнийг тодорхойлох бүх шинжийг агуулсан сайхан гэхээс ч илүү залуу хэмээн хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл Пак Юу Сонг гэх тус залуу “Хойд Солонгост сайхан гэдгийг өөр стандартаар үнэлдэг. Хён Бинийг удирдагч шиг маань сайхан залуу гэвэл би худлаа хэлсэн болно” гэжээ. Мөн удирдагчийн тарган байдал нь ард иргэдэд болон бусад ахмад албан тушаалтнуудад илүү итгэл даахуйц хүн хэмээх сэтгэгдэл төрүүлдэг хэмээн тайлбарласан байна.