Хар багаасаа л гадаад амьдарч олон орноор явж 10 гаруй орны хэлээр чөлөөтэй ярьж сурсан дуучин Номинжин мэргэжлийн поп урлагт хөл тавьсан нэгэн. Тэрээр зөвхөн эх орондоо уран бүтээл хийгээд зогсохгүй олон улсын тайзнаа ая дуугаа өргөж яваа сурагтай. Дуучин маань өөрийн facebook дээрээ “15 настайдаа Чиний эзгүйд киноны дууг дуулж байлаа” хэмээн дурсан бичжээ.