Туркийн сагсан бөмбөгийн “Анадолу Эфес” багийн хамгаалагч Саша Вуячич Оросын теннисчин бүсгүй Мария Шараповагаас харьцаагаа тасалсан шалтгаанаа өгүүлжээ.
“Амьдрал өөрөө тэр чигээрээ зохиол. Чи ирээдүйгээ яг таг төлөвлөх боломжгүй. Ямар нэг зүйл заавал ч үгүй тохиолддог. Хүмүүс өөрчлөгдөж, нөхцөл байдал хурцдаж, тэднийг орон зай холдуулдаг. Маша бид хоёрын хувьд холын хол зай салгаж орхилоо. Байдал эвгүйтвэл чи тэсвэрлээд л цаашаагаа явах хэрэгтэй. Зогсох хэрэггүй. Хойшоогоо эргэн харж, өнгөрснөөрөө амьдрах бүр ч хэрэггүй. Зөв дүгнэлт хийх нь чухал. Шинэ хуудас эргүүлээд цоо шинээр амьдрах ёстой юм. Эрт, орой хэзээ нэгэн цагт тухайн хүн ямар нэг байдлаар аз жаргалд хүрдэг. Найз бүсгүй асантайгаа найрсаг харилцаатай үлдэнэ гэдэг бүтэхгүй хэрэг. Гэхдээ чөтгөр аваг, сайн асуулт байна шүү. Энэ асуултад “Хэзээ ч хэзээ ч үгүй гэж битгий хэл” хэмээн хариулмаар санагдлаа” гэж Вуячич ярьжээ.
www.wikimon.mn