Бразил: Бор шаргал үстэй, спортлог бие галбиртай Бразил бүсгүйчүүдийг дэлхий нийтээрээ хамгийн хөөрхөн бүсгүйчүүд хэмээн хүлээн зөвшөөрдөг ажээ. Латин Америкийн олон загвар өмсөгч, фитнессийн моделиуд энэ улсаас гаралтай байдаг байна.
Орос: Цэнхэр нүд, шаргал үстэй Оросын гоо бүсгүйчүүд жагсаалтын хоёрдугаарт ордог байна.
Венесуэл: Дэлхийн миссүүд олноор төрсөн гарсан гоо бүсгүйчүүдийн эх орон Венесуэл билээ.
Энэтхэг: Олон соёл иргэншил зэрэгцэн оршдог Энэтхэг улсад өвөрмөц төрх бүхий гоо бүсгүйчүүд олон.
Аргентин: Үс болон арьс арчилгаандаа онцгой анхаарч, үргэлж гоё харагдах гэж хичээдэг хамгийн загварлаг гоо бүсгүйчүүд Аргентин улсад байдаг ажээ.
Серби: Газрын Дундад Тэнгисийн нуруулаг гоо бүсгүйчүүд дэлхийн гоо бүсгүйчүүдийн жагсаалтанд ордог байна.
Өмнөд Солонгос: Цэвэрхэн арьс, Азий төрхөөрөө ялгардаг Өмнөд Солонгосын гоо бүсгүйчүүд дэлхийн гоо бүсгүйчүүдээр нэрлэгддэг байна.
Франц: Загварын өндөр мэдрэмжтэй, шаргал үст Францын бүсгүйчүүд энэ жагсаалтанд багтдаг ажээ.
Итали: Газрын Дундад тэнгисийн хамгийн хөөрхөн бүсгүйчүүд Италид байдаг ажээ.
Украин: Украин бүсгүйчүүд дэлхийн гоо бүсгүйчүүдийн жагсаалтын аравдугаарт ордог байна.