Дуучин Лэди Гага өнгөрсөн долоо хоногт 11 кг жин хассанаа мэдэгдсэн билээ. Энэ мэдээг сонссоноос хойш түүнийг дуурайж жингээ хассан олон фенүүд нь Лэди Гагаруу мессеж бичих болсон байна. Тэрээр өөрийг нь дуурайсан фенүүддээ талархал илэрхийлжээ.
“Намайг юу ч хийсэн дэмжиж, хайрладаг фенүүддээ баярлалаа. Би та нартаа үнэхээр хайртай” хэмээн Лэди Гага твиттертээ бичжээ. Мөн тэрээр “Би жингээ хасаад жинхэнэ гоо үзэсгэлэнг мэдэрч байна” хэмээн бичжээ.