Сайн байцгаана уу? Би өөрийнхөө хайр дурлалын талаар та бүхэнтэй хуваалцая гэж бодоод энэхүү захиаг татлаж байна. Би одоо 27 настай хэдий ч хүмүүс намайг оворгүй, 20-той охин шиг төсөөлдөг. Өдий наслахдаа найз залуу байсан ч нэг л болж өгддөггүй ганц бие амьдралаар удаан амьдарсан. Би хэрсүү, зөрүүд ааштай болохоор аашнаасаа болоод хэн хүнтэй таарч тохирохгүй ганц бие амьдралаар өдийг хүргэсэн гэж боддог. Мэдээж найз залуугүй, ганц бие эмэгтэй, сексийн асуудлаа шийднэ гэдэг асуудал гэдгийг та бүгд ойлгож байгаа байх аа.
Тиймээс би өөрт таалагддаг эхнэр хүүхэдтэй залуутай уулздаг байлаа. Гэвч энэ маань хожим нь маш том алдаа болсон. Яагаад гэвэл нөгөө явалддаг залуугийнхаа эрэгтэй найзтай танилцсанаас бүх юм эхлэсэн. Нөгөө залуу маань нэг удаа уулзая гээд яваад очтол нэг найзтайгаа хамт байж байсан. Тэр залууг анх хараад л би татагдсан. Тэр залуу найз охингүй, маш цэвэрхэн, сайхан бие хаатай, ямар ч охин хараад дурламаар тийм л сайхан залуу байсан. Бид хэн хэндээ таалагдаж холбоо харицаатай байх болж, бүүр дотно болсон.
Бид 2 үерхэж, би тэр залууд маш хайртай болсон. Бид 2 үргэлж хамтдаа, маш аз жаргалтай, энэ хорвоо ертөнц дээр над шиг аз жаргалтай хүн байхгүй юм шиг хайраар бялхаж байсан. Тэр 2 найзууд учир явалддаг байсан залуугийн царайг харах, найз залуу маань бид 2-ын өмнөх асуудлыг мэдвэл яана гээд алхам тутамдаа үргэлж айдастай амьдарч байсаан. Нэг л өдөр хэрэг мандаж би найз залуутайгаа маш том муудсан. Бид 2-ын урьдны явдалыг найз нь хэлсэнээс болж шүү дээ.
Хэдий найздаа хэлэхгүй гэж надад амласан боловч тэр залуу хэлсэндээ байж чадаагүй, бид хоёрыг тийм дотно болно гэж бодоогүй, хэд явалдаад сална гэж бодож байсан юм билээ. Бид 2-ыг салгах гэж тэр залуу маш олон зүйл хийсэн. Найз залуу бид хоёрт зөндөө л бэрхшээл тохиолдож, маш олон удаа салсан ч эцэст нь бид хоёр хэн хэндээ хайртай болохоор өмнөх амьдралаа сөхөхгүй байхаар шийдсэн. Бид одоо хоёр биендээ үнэнч сайхан амьдарч байгаа.
Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд над шиг ийм учирлаар хань ижилтэйгээ учирсан ч хүмүүс байгаа л байх. Өндөг шиг өөгүй хүн гэж байддаггүй ч бодлоготой амьдрах хэрэгтэй юм байна гэж хэлэхийг хүссэн юм аа. Өмнө нь хийсэн алдаа хожмоо том алдаа ч болж болдог юм байна гэдгийг би яс махаараа ойлгосон. Магадгүй би тэр залуутай уулзддаггүй байсан бол найз залуутайгаа учрахгүй байсан ч юм болов уу гэж бодогддог. Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол бүү алдаарай. Хайрынхаа төлөө өөрийгөө сайн талаар нь өөрчилж тэмцээрэй гэж хүсье.
www.miss.mn