2023-03-21 13:14
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс Оддын амьдрал

Брэд Питтийг аз жаргалтай байлгаж чадсан цор ганц бүсгүй

munkhzul munkhzul
2021-12-24
0 0
0

7e5e0555c405aeebb994eace01256516

Холливудын сайхан залуусын нэг болох Брэд Питт өдгөө 58 нас хүрч байна. Брэд Питтийн ээж түүнийг хатуу чанга гараар өсгөсөн ч кино ертөнцтэй холбогдсон түүний хувьд ээжийнх нь олгосон хүмүүжил юу ч үгүй замхран одсон байна. Тэрээр өөрийнхөө хүч хөдөлмөр, хичээнгүй байдал, тогтмол тохиох аз хийморийн ачаар нэр алдар, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дунд умбах болсон. Карьерынхаа туршид тэрээр маш олон бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан ч цор ганц бүсгүй л түүнийг аз жаргалтай байлгаж чадсан гэнэ. Гэхдээ энэ бол Женнифер Энистон болон Анжелина Жоли нар биш юм.

Холливудын сайхан залуу Брэд Питтийг аз жаргалд умбуулсан эмэгтэй бол шаргал үст Гвинет Пэлтроу бөгөөд тэд Дэвид Финчерийн  “Seven” киноны зураг авалтны үеэр танилцжээ.

90-ээд оны дунд үед Гвинет Пэлтроу, Брэд Питт нар Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хосуудын нэг байв. Шаргал үс, цэнхэр нүд, хөөрхөн төрх гээд тэд хоорондоо төгс тохирсон хосууд мэт.

Гвинетийн дурссанаар Брэд Питт өөрийн нээлттэй, энгийн байдлаар бүсгүйн анхаарлыг татсан гэнэ. Гэхдээ хүүхэмсэг зангаараа цуутай Брэдийн нэр хүнд түүнд таалагдахгүй байсан юм.

Харин жүжигчин залуу сэтгэл татам Гвинетийг анх хараад л дурлажээ. “Seven” кинонд тэд гэр бүлийн хосуудын дүрийг бүтээсэн нь тэднийг дотно болоход нөлөөлсөн байж болно. Залуусын хайрын харилцаа хурдацтай өрнөж, тун удалгүй албан ёсоор үерхэж эхэлжээ.

Брэд Питт 1996 онд  “12 сармсагчин” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал хүртэж байхдаа тайзан дээрээс Пэлтроуд сэтгэлээ илчилж, “сахиусан тэнгэр”, “амьдралын минь цор ганц хайр” хэмээн хэлсэн юм.

Гвинет ч тухайн үед Брэдийн хажууд байхдаа би бүхнийг умартдаг хэмээн хэлж байсан аж.

Дашрамд дурдахад жүжигчин бүсгүйн аав болох Холливудын алдарт продюсер Брюс Пэлтроу нь Питтд таатай хандаж байсан гэнэ.  Ингээд жилийн дараа Гвинет болон Брэд нар сүй тавьжээ. Сүй тавьсныхаа дараа буюу 1996 оны 6 сард өгсөн нэгэн ярилцлагадаа Гвинет “Би гэрлэлтийн тал дээр нухацтай ханддаг. Манай гэр бүлийнхэн ч салалт гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид багагүй хугацааг хамт өнгөрүүлж байгаа учир яаруу шийдвэр гаргаагүй гэж бодож байна” гэжээ.

Питт энэхүү сүй тавих ёслол түүний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа гэдэгт итгэлтэй байв. Хайртай бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулахад нэг алхам дутуу байсан ч бүсгүйн ээж болох холливудын алдарт жүжигчин Блайт Даннер энэхүү гэрлэлтийг эсэргүүцсэн байна.

Блайтын хувьд Брэд Питт бол охиных нь хүмүүжүүлэх шаардлагатай болсон жирийн нэгэн “нусгай банди” байжээ. Гэхдээ цаад шалтгаан нь сэхээтэн гаралтай, алдарт Стивен Спилбергийн загалмайлсан охиноо жирийн даржин амьдралаас гарч ирсэн Брэд Питт-тэй хувь заяаг нь холбуулах дургүй байсан аж.

Ийнхүү 1997 оны 6-р сард хосууд сүйгээ цуцалсан юм.

“Хамт байхаар заяагдаагүй, хамт байх ёсгүй хүмүүс гэж байдаг” хэмээн Брэд Питт 1998 онд хэлсэн байна.

2015 онд “Howard Stern” нэвтрүүлгийн үеэр Гвинет харилцааныхаа талаар үнэн сэтгэлээсээ ярьжээ.

Тэрээр “Түүнтэй анх учирхад би дөнгөж 20 настай, ухаан суугаагүй хүүхэд байлаа. Өөрийгөө болон зарим зүйлийг ойлгоход надад нэлээд хугацаа шаардагдсан. 22 настайдаа зөв шийдвэр гаргана гэдэг миний хувьд хүнд байсан. Би бэлэн биш байсан” гэжээ.

Тэднийг салахад бүсгүйн аав Брюс Пэлтроу хэн хэнээс илүү харамссан гэнэ.

“Манай аав түүнийг хүү шигээ л хайрладаг байсан. Би ч түүнд хайртай. Тэр их дэгжин бас хайр татам. Эцсийн эцэст тэр бол Брэд Питт шүү дээ” хэмээн Гвинет дурсан ярьжээ.

https://www.caak.mn/view/8289260/
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй
Хүмүүс

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

munkhzul
2023-03-21
“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ
Гадаад мэдээ

“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ

munkhzul
2023-03-20
Дүрвэгчийн амьдралаас Холливудад гялалзсан Куан: Мөрөөдлөө битгий орхи
Хүмүүс

Дүрвэгчийн амьдралаас Холливудад гялалзсан Куан: Мөрөөдлөө битгий орхи

munkhzul
2023-03-17
Жүжигчин А.Баярцэцэгийн дүр бүтээсэн The Power цуврал нээлтээ хийлээ
Урлаг

Жүжигчин А.Баярцэцэгийн дүр бүтээсэн The Power цуврал нээлтээ хийлээ

munkhzul
2023-03-17
“Victoria’s Secret” алдарт загварын шоугаа дахин шинэ хувилбараар эхлүүлнэ
Мэдээ

“Victoria’s Secret” алдарт загварын шоугаа дахин шинэ хувилбараар эхлүүлнэ

munkhzul
2023-03-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
“Манайд ирээрэй” нэвтрүүлэг- Panda auto clinic
Видео мэдээ

“Манайд ирээрэй” нэвтрүүлэг- Panda auto clinic

munkhzul
2023-03-21
0

Цааш унших
Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв

Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв

2023-03-21
Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

2023-03-21
Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

2023-03-20
Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна

Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна

2023-03-20

Санал болгож байна

ТА ямар төрлийн эхнэр вэ / сонжоо /
Сонжоо

ТА ямар төрлийн эхнэр вэ / сонжоо /

2016-12-15
Э.Минжинсор тайлангаа тавина
Урлаг

Э.Минжинсор тайлангаа тавина

2015-11-21
Мэдээ

How to Use Writing As Abuse

2016-05-30
Үзэсгэлэнтэй байя гэвэл …
Зөвлөгөө

Үзэсгэлэнтэй байя гэвэл …

2017-06-23
Мэдээ

This Star Used To Answer The Phone For Adult Chat, Whilst This Actress Was A Debt Collector! Did You Ever Communicate To Considered One Of These Famous Call Center Workers?

2022-07-20
Төрсөн охинтойгоо гэрлэсэн эцгийг шийтгэх зүйл анги монголын хуульд алга. /Хавтаст хэргээс/
Бусад

Төрсөн охинтойгоо гэрлэсэн эцгийг шийтгэх зүйл анги монголын хуульд алга. /Хавтаст хэргээс/

2012-12-11
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In