Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэг “Сүнс” хит дуунуудыг ар араас нь гаргаж нэрээ цуурайтуулж байсан цаг саяхан. Өнгөрсөн жил хамтлагийнхаа 20 жилийн ойг нижгэр тэмдэглэж өнгөрүүлснийг эс тооцвол тэд сүүлийн үед дорвитой уран бүтээл хийгээгүй гэхэд болно.
Харин хамтлагийнхаа нэрийг хамгийн их гаргаж явдаг дуучин Б.Лхагваа гэргийгээсээ салж охинтойгоо амьдардаг ганц бие аав болсон. Тэрбээр сүүлийн үед бор дарсыг хэмжээ хязгааргү залгилан шөнийн цэнгээний газрын чөтгөр болохоо шахжээ.
Үргэлж халамцуухан суудаг дуучин залуу, аятайхан харагдсан бүмгүйчүүдийг өдөн хоргоож явуулахаа байсан гэнэ. Түүний ааш авир нэлээд ширүүн бөгөөд танилцахаас тагалзсан бүсгүйчүүд рүү хараалын үг хайр гамгүй чулууддаг аж.
FACTNEWS