Энэ оны 12 дугаар сарын 21-ний талаар элдвийн эрээн мяраан зүйл яригдах болсон. Түүнийг дагаад Монгол гэрийн үнэ өссөн гэж байгаа. Тэгвэл үндсэрхэг дуучин гэгддэг СТА дуучин Т.Дэлгэрмөрөнг энэ яриа тойроогүй бололтой. Ямартай ч тэрбээр гэр аваад бэлдчихсэн гэнэ. Гэхдээ гэрээ хараахан бариагүй байгаа аж. Энэ талаараа Дээгий “Эх дэлхий хэвлийгээ сэгсрэх гэж байгаа бол чи байшинд даруулж, бяцарч байхын оронд тоонот гэртээ толгой холбоод өрх гэрийнхээ галыг түлээд сууж байхад чиний толгой дээр унь л унана шүү дээ.
Магадгүй гэр бариад дэлхий хэвлийгээ сэгсэрвэл тэр бүхнээс өмнө хайртай хүмүүсдээ хэлж чадаагүй үгээ хэлэхэд бэлдээд л байж байх хэрэгтэй. Үнэхээр л дэлхий сөнөх гээд хичнээн хоног нар гарахгүй хөлдөж үхэхийн цагт тэр үед халуун дулаан зүрхний хайрыг хайртай хүмүүстэйгээ хамтдаа мэдрээд нисэж явсан нь дээр шүү дээ” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn