Банзан гитар дарангаа дуу аялах Одригийн дүрийг санаж байна уу? Эрхэмсэг Гоолингоогийн бүсгүйчүүд та нартаа бид өмнө нь Одри Хепбюрний амьдралын түүхээс хуваалцаж байсан. Харин одоо ганцхан түүний дуу хоолой л амилуулж чадсан сар шиг бүсгүйн “Саран гол” дууны орчуулгыг хүргэе.
Хепбюрн энэхүү дууг “Тиффанид барьсан өглөөний зоог” кинон дээрээ дуулснаар ихэд алдаршмсан. Дууны түүхээс дурдвал, нэгэн бүсгүй өдөр бүр саран голын эрэг дээр дурлалт залуутайгаа болздог байжээ. Түүндээ маш их хайртай байсан боловч харамсалтай нь тэр залуу өнөөх бүсгүйг үүрд орхин оджээ. Ингээд бүсгүй залууг санагалзахын эрхээр өдөр бүр Саран голын эрэг дээр очиж гашуудлаа тайлдаг болсоор энэ дуу олонд хүрчээ.
“Moon River”
music by Henry Mancini, lyrics by Johnny Mercer
Moon River, wider than a mile,
I’m crossing you in style some day.
Oh, dream maker, you heart breaker,
wherever you’re going I’m going your way.
Two drifters off to see the world.
There’s such a lot of world to see.
We’re after the same rainbow’s end–
waiting ’round the bend,
my huckleberry friend,
Moon River and me.
Саран Гол
Энгүй өргөн Саран гол минь,
Чамайг би нэг л өдөр гатална.
Өө, мөрөөдлийг хөглөгч минь
Өнө зүрхийг шархлуулагч минь,
Чамайгаа хаашаа ч явсан
Би дагаад л явна.
Салхины аясаар хөвөх бидэнд хоёрт
Саруулхан хорвоо дэндүү уудам гэлтэй.
Хоосон солонгоны үзүүрийг
Хоёулаа хамтдаа хайж байна.
Аньсхан минь
Саран гол бидэн хоёр энд л…
Goolingoo.mn