“Instagram” олон нийтийн сүлжээний шинэ платформ болох “BeReal”-тэй төстэй шинэ тохиргоо туршиж байна.
“BeReal”-ийн хэрэглэгчид өдөр бүр нэг тогтсон цагт өөрсдийн зургийг найзуудтайгаа хуваалцдаг. “Instagram” үүнтэй адилхан тохиргоог нэвтрүүлэхээр туршиж байгааг эх сурвалж мэдээллээ.
“Meta”-ийн эзэмшдэг “Instagram” болон “Facebook” платформууд өмнө нь “Snapchat”-ийн “Story” хэсэгтэй төстэй тохиргоог нэвтрүүлж байсан юм. Мөн “TikTok”-ийн богино хэмжээний видеог хуулбарлаж байжээ.
О.Цэнгэг | @TsengegO
Bloomberg Tv