Пуэрто-Рикод тоглолтоо хийж яваа дуучин бүсгүй Лэди Гага сүүлийн хэдэн сард хотдог, ороомгийн ачаар огцом таргалж, биеийн галбираа алдаад байсан билээ. Харин өчигдөр Пуэрто-Рикогийн Санжуан хотод болосн тоглолтынхоо үеэр нэлээд жин хасч, эргээд хуучин биеийн галбиртаа орсон байдлаар тайзнаа гарчээ.
Эхлээд хар өнгийн мини банзал, этгээд хүрэмний хамт өмсч гарч ирсний дараа цагаан өнгийн гоёмсог даашинз, дугуй хэлбэрийн малгайн хамт өмсч гарч иржээ. Тэрбээр өчгдөр аялан тоглолтоо дуусгаад өнөөдөр АНУ-таа харьж, зүүн эргийн хотуудад очиж байгаа аж.
Б.Бат
www.UNEN.mn
www.UNEN.mn