Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхнэр Брижитээсээ 25 орчим насаар дүү бөгөөд тэд Макроныг өсвөр насанд байхад үерхэж эхэлсэн бөгөөд эхнэр нь багш нарынх нэг байжээ. Брижитийн охин Лоренс нь Макроны ангийнх хүүхэд бөгөөд хожим хойд охин нь болсон. 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Reddit”-ийн нэгэн хэрэглэгч дараах мэдэгдлийг нийтэлжээ. Уг нийтлэлд “Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон (44) эхнэрээсээ (69) 25 насаар дүү. Тэд түүнийг 15 настай сургуулийн сурагч байхад нь анх танилцсан.
Түүний дагавар хүү нь 47 настай, хоёр дахь дагавар охин 45 настай, гурав дахь дагавар охин нь ( ахлах сургуулийн ангийнх охин) 44 настай” гэжээ. “The Independent” сонинд бичсэнээр, Макрон ирээдүйн эхнэр Брижиттэй 15 настай сургуулийн сурагч байхдаа Францын хойд хэсэгт орших Амьен хотын “Ла Провиденс” хувийн сургуульд багшаар ажиллаж байхад нь танилцжээ. Тухайн үед Брижит 39 настай гэрлэсэн, гурван хүүхдийн эх байжээ. Түүний анхны нөхөр нь 2020 онд нас барсан бөгөөд Андре Луис Аузиер хэмээх банкир мэргэжилтэй хүн байсан.