Супер модель Хэйли Бибер өнгөрөгч гуравдугаар сард тархины цус харвалтын шинжтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш сэтгэц болон бие махбодийн хувьд өөрчлөлтөд орсон тэрээр энэ тухайгаа “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.
Тэрээр “Би цус харвасныхаа дараа сэтгэл түгших эмгэгтэй тэмцэх хэрэгтэй болсон. Дахин ийм зүйл тулгарах вий гэсэн айдастай болсон би PTSD-тэй (гэмтлийн дараах стрессийн эмгэг) ч мөн тэмцэж байсан. Эдгээрийг дахиж хэзээ ч мэдрэхийг хүсэхгүй байгаагаа мэдэж байсан. Энэ нь бүх талаараа төсөөлж байгаагаас чинь ч илүү аймшигтай зүйл. Мөн миний туулж өнгөрүүлсэн хамгийн аймшигтай зүйл.
Гэхдээ эдгээр зүйлс миний амьдралд сайн нөлөө үзүүлсэн. Зүрхний цоорхойтой болохоо тэр үед мэдээд эмчлүүлэх шаардлагатай болсон. Үүний дараа дахин эрүүл мэндэд минь нөлөөлж болзошгүй зүйлсийн талаар бодолгүй аажмаар амьдралын хэв маягаа өөрчилж, амьдралаа дахин шинээр эхлүүлсэн. Тэр үед одоо байгаагаас минь дор зүйл надад тохиолдож болох л байсан” гэжээ.
https://news.zindaa.mn/4guu