ОХУ-ын Төрийн Думд уламжлалт үнэ цэнтэй зүйлсийг хамгаалан, бэхжүүлэх ажлын хэсэг байгууллаа. Хэсгийг Единая Россия намын депутат Анна Кузнецова тэргүүлсэн бөгөөд орос эмэгтэйчүүдийг доод тал нь дөрвөн хүүхэд төрүүлэхийг уриаллаа.
Ажлын хэсгийн гишүүн Дмитрий Гусев “Манай Орос орон мөхөж байна. Манай улсын бодлогод эмэгтэйчүүдийн төлөө олон арга хэмжээ авдаг ч хангалтгүй байна. Бид эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байсан бол одоо олон хүүхэдтэй болгох шинэ зорилготой болсон. Оросын ард түмэн цөөрч байна. Бид нэг гэр бүл доод тал нь дөрвөн хүүхэдтэй болохыг уриалж байна. Олон хүүхэдтэй эмэгтэйн ажил хийх боломжийг сайжруулна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Ажлын хэсэг мөн гэр бүлийн үнэт зүйлс, эцэг эх хүүхдийн харилцаа, ахмадаа хүндлэх зэрэг уламжлалыг хадгалан үлдэхийн төлөө ажиллана.
https://news.zindaa.mn/4hbr