“Forever Bra” хөхний даруулгын зөөлөвчийг дахин боловсруулах боломжтой тусгай зориулалтын материалаар хийнэ
“Victoria’s Secret” брэнд дахин боловсруулах боломжтой хөхний даруулгуудаа танилцууллаа. Хуучин хөхний даруулгын материалыг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласнаар тус брэнд дотуур хувцасны даавууны хаягдлыг бууруулахыг зорьж байна.
“Forever Bra” хэмээх хөхний даруулгын зөөлөвчийг дахин боловсруулах боломжтой тусгай зориулалтын материалаар хийсэн аж. Энгийн хөхний даруулгад ашигладаг, хайлуулах боломжгүй полиуретан хөөс ашиглаагүй гэдгээрээ онцлогтой.
“Victoria’s Secret”-ийн хэрэглэгчид хуучин хөхний даруулгаа АНУ-д байрлалтай аль нэг дэлгүүрт хүргэн өгөхөд зөөлөвчийг нь салган авч дахин боловсруулна.
https://gogo.mn/r/jy606