Алдартнуудын дунд “өмдгүй” трэнд дэлгэрч тэд гадуур хувцсыг дотуур хувцсаар орлуулах болжээ. Боттега Венета, Коперни, Том Форд зэрэг загвар зохион бүтээгчид 2023 оны хавар, зуны цуглуулгадаа мөн дотоожтой загваруудаа танилцуулсан.
Уг загварын хувцасыг гоо сайхны магнат Каяли Женнер, супер модель Кендалл Женнер, дуучин, жүжигчин Камила Мендес зэрэг олон алдартнууд сонгон өмсжээ.
Танд өндөр суудалтай дотуур өмд болон спорт загварын хөхний даруулга, аль эсвэл усны хувцсыг санагдуулам хөхний даруулга мөн шилэн трико болон гадуур хүрэм байхад л хангалттай.
Өнгөрсөн жилийн хувьд алдартнууд дотуур хувцсаа ил гаргах трэнд дэлгэрүүлсэн. Харин энэ удаад тэд гадуур хувцсаа дотуур хувцсаар бүрмөсөн сольжээ.
https://news.zindaa.mn/4isa