Тейлор Свифтийн “The Eras Tour” аялан тоглолтод зориулсан даашинзийг ливан гаралтай дизйнер Зухайр Мурад урлажээ.
Баялаг чимэг бүхий хар хөх өнгийн даашинзаар гоёсон зургаа дуучин бүсгүй инстаграм хуудсандаа нийтэллээ. Мурад хоёр дахь удаагаа Свифтийн даашинзыг урлаж буй. Өмнө нь “Glendale” тоглолтын үеэр түүний урласан тоорын өнгөт даашинзыг өмсөж байв .