Дуучин Э.Минжинсор өчигдөр орой бусдад зодууллаа гэсэн мэдээлэл өөрийн цахим хуудастаа нийтэлсэн. Тэгвэл тэрбээр энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, дуудлага өгөөгүй бөгөөд тухайн мэдээллээ цахим хуудаснаасаа устгажээ.
Тэрбээр энэ тухай, “Хүчирхийлэлд өртсөн учир нь олдсон. Тэр нь Люминотой хамааралгүй юм шүү. Миний эрүүл мэнд хэвийн байгаа. Эвгүй галзуу фэнүүд байдаг юм байна. Ээж болохоор энэ сэдвийг орхилоо. Миний хувьд ерөнхийдөө нам гүм байдаг хүний хувьд уучлал хүсье” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.