Өмнөд Солонгосын парламент насанд хүрээгүй “K-Pop” уран бүтээлчдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах хууль баталлаа.
Алдарт “K-Pop” уран бүтээлч Ли Сын Ги өнгөрсөн онд, түүний харьяалагддаг “Hook Entertainment” нь 2004 онд анх түүнтэй гэрээ байгуулснаас хойш огт цалин өгч байгаагүй. “Боолын гэрээ”-ний нөхцөлөөр 18 жилийн турш хөдөлмөрийг нь мөлжсөн талаар шүгэл үлээсэн нь тус улсын нийгэмд уг асуудлыг ил гаргаж ирсэн.
Өмнөд Солонгосын энтертейнмент салбар жилд ойролцоогоор 12.5 тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлдэг. Гэвч уг салбарт бэлгийн дарамт, хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөг зэрэг олон асуудал ил болж, уран бүтээлчид амиа хорлох, бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд орох зэрэг асуудлууд тулгамдсанаар хууль тогтоогчид эрх зүйн зохицуулалтыг чангатгах шийдвэрт хүрээд байсан юм.
Тэгвэл лхагва гаригт батлагдсан хуулийн дагуу энтертейнмент компаниудад санхүүгийн ил тод байдлаа нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байгаа аж. Насанд хүрээгүй буюу 12-оос доош насны уран бүтээлчдийг долоо хоногт 25 цагаас илүү, 15-аас доош насны уран бүтээлчдийг долоо хоногт 35-аас илүү цагаар ажиллуулахыг хориглох. Насанд хүрэгүй уран бүтээлчдийг өдөрт 7-гоос илүү цагаар бэлтгэл хийлгэх, хичээлийн хоцрогдол, сургууль таслах, завсардуулах зэргээр боловсрол олох эрхийг нь зөрчихийг хориглосон.
Мөн шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд уран бүтээлчдээс бие болон гадаад төрхийн хувьд тодорхой шалгуур тавих, гадаад төрхөө өөрчлөхийг шаардах, хоолны дэглэм бариулах зэргийг хориглосон байна.
https://itoim.mn/a/2023/04/27/arts-culture/yfx