Жүжигчин Сон Жун Ки түүний эхнэр Кэти Луиза Сондерс нар хүүтэй болжээ. Сонг лхагва гаригт өөрийн цахим хуудастаа хүүхдийнхээ гарны зургийг оруулж “Бид эхнэрийнхээ төрөлх хот Ром хотод хүүхдээ хүлээн авлаа. Тэр бол аз жаргалтай гэр бүлийг бий болгох хамгийн том мөрөөдөл болсон, хамгийн үнэтэй бэлэг” гэжээ. Хосууд тавдугаар сард хүүхдээ төрөхөд бэлтгэхээр Итали руу нүүжээ. 38 настай жүжигчин Сон Жун Ки нэгдүгээр сард Британийн жүжигчин, загвар өмсөгч Сондерстой гэрлэсэн. 2016 онд “Нарны үр удам” кинонд хамтран тоглосон жүжигчин, Сон Хе Кёгоос 2019 онд салсан билээ.
Сонг 2008 онд дебют хийснээсээ хойш “Reborn Rich” (2022), “Vincenzo” (2021), “Arthdal Chronicles” (2019) зэрэг хэд хэдэн кинонд тоглосон.
https://www.koreatimes.co.kr/www/art/2023/06/398_352993.html