Сүүлийн үед цахим орчинд олны сайшаалыг хүртээд буй энэ эмэгтэйг Бямбасүрэн гэдэг. Тэрбээр ЗХУ-ын Технологийн дээд сургуулийг 1983 онд талх, чихэр, гоймонгийн инженер технологич гэдэг мэргэжлээр төгсөж ирээд дөнгөж ашиглалтанд орж байсан “Талх чихэр” комбинатад хуваарилагдаж байжээ. Тухайн үед манайд хүнсний бүтээгдэхүүн хомс. Тэр дундаа талх маш ховор байж. Хэдийгээр “Атар” талхны үйлдвэр задгай, загасан гэх мэт талх л үйлдвэрлэгддэг байсан ч цөөн тоогоор гаргадаг учир хүрэлцэхгүй байсан нь мэдээж. Тиймээс “Талх чихрийн комбинат”-ыг ашиглалтад оруулахаар бэлдсэн үе таарчээ. Тэр үед урсгал шугамтай тоног, төхөөрөмжүүд байсан. Удирдлага нарын зүгээс “Та нар толгойгоо ажиллуул. Ийм тоног төхөөрөмжид ямар талх хийж болох вэ гэдгийг сайтар судла” гэсэн үүрэг өгсөн гэдэг. “Талх чихэр” комбинат таван урсгал шугамтай, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой тоног төхөөрөмжтэй баригдсан. Үүнд тааруулсан талхыг бид бүтээх ёстой байв. Бямбасүрэн технологич бөөрөнхий дугуй загварыг сонгосон. Дугуй талх нь урсгал шугамд таарсан хамгийн төгс зохицол байсан гэж тэр хэлдэг. Гэхдээ “Атар” талхыг гаргаж авахын тулд бүтэн жил зарцуулсан аж. Тэр үед ЗХУ-д ч “Атар” шиг талх хийдэггүй байсан гэнэ. Ажил дээрээ байнга дуудагдана. Хамгийн багадаа 12 цаг ажиллана. Цаашилбал, 24 цагаар ажиллана. Шөнө хүртэл дуудагддаг. Талх чинь болохгүй байна гэх мэтээр… Тэгж явсаар гаргаж авсан талх одоо болтол амин хэрэглээ болон өдөр дутмын өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүний нэг хэвээр байна.
Идэнгэтэй, амттай талхаар нэрлэгдэж, олны хүндлэлийг хүлээсэн брэнд бүтээгдэхүүн болжээ. Тэр ч бүү хэл, тасралтгүй 40 өөд жил хэрэглэгдэж байна. Цаашид ч бас хэрэглэх байх. Өтгөн хөрөнгөний аргаар гаргаж авсан ганц талх гэдэг. Тухайн үеийн зах зээлийн хэрэглээний 50-60 хувийг нь хангаж байсан аж. Түүний бүтээсэн жороор “Атар” талх үйлдвэрлэдэг “Талх чихрийн” эзэн маань ерөнхийлөгч байхдаа ядаж гавьяат өгчихгүй дээхэмээн олон нийт дүгнэж байна.Нийтээрээ давалгаалж байгаад гавьяатад хүргэчих юмсан.