Сингапурт болсон амьд хөгжмийн “Asian beat 2012” наадамд эх орноо төлөөлөн оролцсон “UFO” хамтлаг гуравдугаар байрт оржээ. Энэ нь монголын амьд хөгжмийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй амжилт аж. Тус наадамд оролцох эрхээ “Coke’n beat 2012” наадмаас авсан байна. “UFO” хамтлагийн авьяаслаг залуус амьд хөгжмийн наадамд дээрх амжилттайгаар маргааш эх орондоо буцаж ирэх нь ээ.