Майкл Жексон Сингапурт тоглохыг сонсоод хамаг байдгаа шавхан барааг нь ч болов харахаар Арслант арлыг зорьсон нь Ш.Баярсайханыг Монголын электрон барааны зах зээлд тэргүүлэгч бизнесмэн болох улмаар “Номин холдинг” нь хоёр ч удаа Монголын Топ-1 компаниар шалгарахын эхлэл байсан юм. Тэр М.Жексоны концертыг үзэж, бас чиг электрон барааны бизнес эрхэлбэл амжилт олох юм байна гэсэн итгэл сэтгэл өвөрлөн иржээ. Тэр цагаас эхлэн Азийн цээжинд орших Монгол, хөлгүй цэнхэр далайн дунд орших сувдан цагаан Сентоза арал хоёрын дунд хичнээн зурагт, хөргөгч, хөгжим гээд л цахилгаан бараа хөвөрсөнийг хэлэхэд амаргүй.
Хэлэхээсээ илүү хийх дуртай энә бизнесмэн эр дэлхий дахины шилдэг технологи, туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлж чадсан нь бүхнийг шууд л хуулбарлаж орхидог монголчуудад туршлага болохоор. Тэрбээр алдарт тэрбумтан Сэм Уолтоны “Уол март” сүлжээ дэлгүүрүүд шиг супермаркетууд нээж чадсан. Тэр худалдагч нартаа үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж, инээмсэглүүлэн үдэхийг сургаж байгаа ч нэг л зүйлийг Сэм Уолтоноос огт эсрэгээр хийсэн юм шиг санагддаг.
Сэм Уолтоны супермаркетууд хотынхоо захаар байрладаг бол Ш.Баярсайхан орон сууцны хорооллууд болон хотын төвд дэлгүүрүүдээ байршуулсан. Энэ нь өнөөгийн Монголдоо тохироод байгааг цаг үе харуулсан билээ.
Аав, ээж, ах, дүүсээ удирдаж улс доторх улс шиг болоод байгаа “Номин холдинг”-ийг үүсгэн байгуулсан Баярсайхан 1969 оны 09-р сарын 08-нд нам, төрийн ажилтан А.Шагдарсүрэнгийн хоёрдахь хүү болон мэндэлжээ. Ах, дүү хоёртойгоо тэрсхэн өссөн түүний бага нас 120 мянгатад өнгөрсөн байдаг. Ирээдүйн “Номин холдинг”-ийн босс бага зэрэг өвчин ороомтгой хүүхэд байлаа. Хүндэрсэн үедээ бараг л нөгөө ертөнцөд очсон удаатай гэж тэр хошигнож ярих нь бий.
1977ондоросхэлнийсургалттай23-рсургуульдорж7-р анги хүртлээ суралцав. Бага ангид байхдаа бас чиг болоогүй ангийнхаа дэд атаманы “алба” хашдаг дэггүй нэгэн байлаа. Түүний өмнө ордог атаман нь Хакухо М.Даваажаргалын төр-сөн ах байсан гэдэг.
Түүнийг долоодугаар ангиа төгссөн жил аав нь ЗХУ-ын нийслэл Москва хотноо суух худалдааны төлөөлөгчөөр томилогдонгэрбүлээрээхилийндээсалхжээ.Ингээд Ш.Баярсайхан Москвагийн Кунцевын районы нэгэн арван жилд 7-р ангиасаа элсэн орлоо. Хар багаасаа л орос сургуулиар явсан учраас түүнд нэг их хүндрэл бэрхшээл байсангүй. Гэхдээ ази царайтай гэдгээрээ бяцхан юм сонсч байсан боловч тун удалгүй үйл хөдлөл, хичээл сурлага, урлаг, спортоор өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Ш.Баярсайхан тэр үеэс л эхлэн Майкл Жексоныг шүтэж, дууриан бүжиглэж эхлэжээ. Үүнээс гадна хойно байсан мон-голчуудын наймаа хийдэг жаягаас гажсангүй.
Москвад сурч байсан оюутнууд л дунд сургуулийн сурагч хүүд нөлөөлсөн болохоос буе эцэг, эх нь алба ажил хашдаг болохоор наймаа панз эргүүлдэггүй байлаа. Мэдээж хэрэг 8-р ангийн сурагчид арьс хөрсний наймаа хийх бэл бэнчин хаанаас байхав. Ш.Баярсайхан хичээлээ тарчихаад ойролцоох комиссын дэлгүүр РҮҮ гүйдэг болов. Учир нь, уг дэлгүүрт тавихаар иреэн хятад үзэг, бугуйн цаг зэргийг хямдхан аваад үүдэн дээр нь зогсч байгаад зарчихна. Тэр ч бүү хәл оосоргүй цаг авч өөрөө оосор хийж зарах ч тохиолдол гарна.
Дандааа шиг олно гэж үгүй.Гүрж. Чечень зэрэг багуудад хулхидуулах ч үе тохиолддет байв. Тэр өдгөө Монголын толгой баячуудын нэг болсон ч гэлээ казино мэтийн зугаа цэнгээний болон мөрийтэй тоглоомонд ясны дургүй. Энэ нь Москвад дунд сургуульд сурч байхад тохиолдсон нэгэн явдлаас үүдэлтэй ажээ. Хэрэндээ хөөрхөн мөнгөтэй болчихоод байсан Ш.Баярсайхан гудамжинд шарик тоглуулж байсан хүмүүс дээр очиж тоглосноор 300 рубль алдаж байсан түүхтэй. Энэ бол түүний эхний бөгөөд эцсийн удаа тоглосон цорын ганц “казино” гэж тэр едгөө хошигнон ярьдаг. Уран барилгачин мэргэжилтэй болохыг мөрөөдөн шугам зургийнхаа хичээлд гойд анхаарч байв. Тэр ч бүү хәл Москвад “Электроника” хэмээх үйлдвэр дээр очиж дадлагажигчаар ч ажиллаж үзлээ.
1988 онд 10-р ангиа төгеөөд Монголдоо ирж уралдаант шалгалтанд оров. Оноогоор жагсаахад хүссэн хуваарьтаа хүрээгүй ч Санхүү, эдийн заегийн техникумын ня-богийн (СЭЗДС) ангид орох хуваарь авчээ. (Уг сургууль түүнийг төгсөхөд СЭЗДС болов). Тэр Санхүүгийн техникумд сурч байхдаа “Хэн Майкл Жексон шиг бүжиглэх вә?” тэмцээнд оролцон түрүүлж “од” болж үзсэн түүхтэй. Төгеөөд Зөвлөлтийн барилгын “СОТ-3” трестийн монгол захиргааңц ня-богоор очсоноор ачаалалтай ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхэд чармайсан аж.
1991 онд Засгийн газрын алдарт 20-р тогтоол гарсаны дараагаар тэр ажлаасаа гарч “АПУ” хувьцаат компанийн борлуулалтын албанд ажиллахаар болов. Ажилд орсон өдрөө хамт олонтойгоо Тэрэлжийн амралтанд очсон нь нэгэн насныхаа хань О.Ганчимэгтэйгээ учрахад хүргэжээ. Хувь заяа гэдэг сонин. Яг л төөрдөг байшин шиг гэж хэлж болно. Тэр цэцэрлэгт эхнэртэйгээ нэг ангид хүмүүждэг байснаа мэдэлцсэн гэдэг.
“АПУ” ХК анх пиво баар нээхэд түүнийг бармэнээр шилжүүлэн ажиллуулав. Гэвч тэр шар айраг аягалж, хөлчүү хүмүүс харж суухыг хүсээгүй юм. 1991 оны 4-р сард Номин Эрдэнэ хэмээх хөөрхөн хүүтэй болсон ч нэг ой хүрдэгийн даваан дээр өвчний ул маас бурхан болж нөхөж баршгүй гарз учирсан аж. Аж ахуйн нэгжтэй болохоор шийдэн 1992 оны 7-р сарын 11-нд хүүгийнхээ нэрээр нэрлэсэн “Номин-5” ХЭАА-гаа байгуулсан нь “Номин холдинг”-ийн суурь болсон юм. Ш.Баярсайханы хувьд “Номин” гэдэг нэр ямар эрхэм болох нь тов тодорхой бөгөөд бурхан болооч хүүгийнхээ нэрийг ямагт өндөрт өргөж явахын тулд хамаг хүч бололцоогоо шавхаж ажилладаг нь ойлгомжтой.
“Номин-5” ХЭАА анхлан ээж Содномынх нь оёсон жижиг гар урлалын бүтээлүүдийг борлуулж байсан билээ. Мән үнийн мэдрэмжээ ашиглан хямдхан электрон бараа сонгож зарын дагуу эздэд нь хүргэж өгөх зэргээр мөнгө унагана. Тэр үед марзан юм ч их тохиолддог байж. 13-р хорооллын гурван өндрийн дор шинээр байгуулагдаад байсан “Наран” дэлгүүрээс ” Зопу” зурагт аван хаягаар нь хүргэж өгөхөд яг тэр байрны айлд очих ч тохиолдол гарч байв. Энә нь реклам сурталчилгаа муухан байсантай холбоотой бизээ. Хадам эцэг Огнон нь 100-р дэлгүүрт ажиллаж байлаа.
Агуулахад хадгалагдаж байсан зарим хямд барааг авааддэлгүүрүүдээртараан байршуулах зэргээр Ш.Баярсай-ханд хийжүзээгүй ажил гэжүгүй. Энэбол ердөө л амин зуулга байлаа. Тэр үед томоохон хөдөлж байсан “Угалз”-ынхантай хамт Бээжин, Москвагийн хооронд наймаа үсэргэхэд нь гар бие оролцож, цөөн удаа ганзагын наймаа хийж үзсэн гэдэг. 1993 оны 4-р сард хайрт үр нь бурхан болж, хүнд цаг мөч тохиосон ч сэтгэлийн хат гарган давж “Номин-5” ХЭАА-гаа өөд нь татахаар сэтгэл шулууджээ.
Зурагтаар нэгэн зар явсан нь түүний ажил амьдралын цаашдын хувь заяаг зааж өгсөн юм. Түүний шүтэн биширдэг Майкл Жексон Сингапурт тоглох болсон учраас “Наран трейд” компани тийшээгээ жуулчин явуулна гэсэн зар та-раасан байлаа. Ингээд 1993 оны 9-р сарын сүүлчээр бага сага мөнгөө шавхан Сингапурыг зорив. Тэнд С.Болдхэт худалдааны төлөөлөгчөөр сууж байсан учраас сайхан уг-таж авчээ. Тоглолт үзсэнийхээ дараагаар монголчуудын харьцаад сурчихсан Жаки Чиа гэдэг хүнээс “Зопу” камер гурвыг, “НКасЫ” тоос сорогч гурав, “Зопу” зурагт зэргийг авч иржээ.
Ирэнгүүтээ сонинд зар өгөхөд бараа нь дорхноо борлосон гэдэг. Ш.Баярсайханы байр байдал С.Болдхэтэд таалагдсан учраас “Наран”-даа ажиллахыг урилаа. Тэр “Наран” компанид хориодхон хоног л ажиллаад халагдсан юм. Энә ньтүүнийгдахин Сингапур явжэлектрон бараа зарах гэснээс болсон нь ойлгомжтой. Дараагийнхаа явалтаар авч ирэх бараа нь ихэссэн учраас эхнэрээ дагуулж явсан гэдэг. Түүнд үнэндээ чингэлэг ачуулах мөнгө байсангүй. Бараа нь ихэссэн учраас гэрээсээ зарах нь бэрхшээлтэй болж эхлэв. Тиймээс 3-р хороололд талбай түрээслэн дэлгүүр нээхээр шийдлээ.
Гурван жижигхэн лангуу тавьж зурагт, камер, электрон цаг, Рапазопюутас, зай гээд бараануудаа маш донжтой байрлуулсан нь тухайн үедээ л олны анхаарлыг татаж байсан гэдэг. Бугуйн цагаа л гэхэд шилтэй усан дотор хийж рекламддаг байсныг одоо хэр үйлчлүүлэгчид нь санадаг. Эхнэрийнхээ хамт анхны худалдагчаар нь ажиллаж Сингапурын хөнгөн шуурхай үйлчилгээг биечлэн үзүүлж байлаа. Ирсэн хүмүүс ямар ч байсан өндәр сэтгэгдэлтэйгээр гарч байсан нь мөнгөнөөс илүү ашигтай үйлдэл хийснийг нь харагдуулна.
Сардаа нэг эргэлт хийгээд байсны хүчээр дахин гурван лангуу нэмж тавьсан төдийгүй “Женко”, “ВЗВ” зэрэг компаниас цахилгаан бараа зээлээр авч борлуулах эрхтэй болсон гэдэг. Гэтэл түрээслэгч байгууллагын удирдлага болох Цэгмид гэгч эмэгтэй “Эд нар хүчирхэгжинэ” гэж айсан уу, хөөж эхлэх нь тэр.
Уг байр нь төрийн өмчид байсан учраас төртэй нь ярьж байж дэлгүүрийн хэсгийг түрээслэхээр болов. Тэр үед хувийн хэвшил хөгжихөд энә мэтчилэн саад бэрхшээл олон байсан боловч тэд зоригтойгоор даван туулсаар өдий хүрчээ.
1995 онд хэлний чадавхиа дээшлүүлэхээр Сингапурт сургалтанд явсан нь найдвартай түншээ олж авах завшааныг олгов. Монголчуудтай харьцаад сурчихсан мөнөөхөн хамтрагч замд нь үнэ нэмж ченж хийж байсан нь илэрдэг байгаа.Ингээд” ТТинтернэшнл” гэдэг худалдааны компаниас бараагаашуудтатахаарболжээ. Ш.БаярсайханСингапураас бараагаа явуулсаар байлаа. Гэтэл дэргэд байсан хужаа мөнгийг нь хулгайлсан учраас нутаг буцахаар шийдэв. Тэгээд ч анхны чингэлэгтээ 20 мянган долларын бараа авч ачуулжээ. (1995 оны 1-рсар).
Реклам сурталчилгаанд ач хол-богдол өгсөнөөр цахилгаан бараа нь 50-70 хувийн ашигтай зарагдаж, эргэлт нь ч хурдан байсан юм. Ашиг, орлого нь өсөхийн хэрээр цар хүрээгээ томруулах, үүний тулд өөрийн гэсэн дэлгүүртэй байх зайлшгүй шаардлага гарлаа. Тэр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа “Байршил, байршил бас дахин байршил” гэсэн бизнесийн алтан зарчмыг ягштал баримтлахыг хүсчээ.
Ийн үл хөдлөх хөрөнгийн эрэлд гараад байх үед буюу 1996 оны 6-р сард Төрийн өмчийн хорооны анхны дуудлага худалдаагаар 40 мянгатын төв зам руу харсан байрлалтай спортын барааны дэлгүүрийг худалдахад нь оролцон өрсөлдөж 140 саяар авлаа. Тэр даруй хоёрдахь дуудлага худалдаа эхэлж, дээрх дэлгүүрийн үргэлжлэлийг зарахад мән л үнэ цохиж 98 саяар авчээ. Тун удалгүй 13-р хорооллын гурван өндрийннэгийндооддавхарын дэлгүүрийг дуудлагаар худалдахад “Наран трейд”-тэй тэнгэр тултал үнэ хаялцсаар 274 саяар авч чадав. Гэвч “Наран трейд”-ийн босс С.Болдхэт УИХ-ын гишүүн болчихсон байсан болоод ч тэр үү уг дуудлага худалдааг дээрээс нь мундагдсаар хүчингүй болгуулж дөнгөсөн аж. Тэр энә тухайд С.Болдхэтэд ер муу санаагүй бөгөөд “Гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт байсан” гэж ярьдаг юм билээ.
Тэр үед “Номин-5” ХЭАА нь “Номин трэйд” ХХК болж томорсон байлаа. Нэгэнт гадаад харилцагчид нь бараагаа зээлээр нийлүүлэх хэмжээнд хүртлээ итгэсэн байсан боло-хоор олсон ашгаа зөвхөн ирээдүйн хөрөнгө оруулалтад л зарцуулж байсан юм. Бизнест мөнгө олохоосоо илүүтэйгээр олсоноо зөв байршуулахад л гол амин хэрэгцээ нь оршдог. Ш.Баярсайханээжийнхээюмханаарюмхийж, мөнгийгхэрхэн зөв зохистой зарцуулах нямбай занг өвлөсөн нь алив зугаа цэнгэл, эд хогшилд мөнгө үрж байгаагүйгээс харагддаг.
Тэр цагаас эхлэн “Номин трэйд” компанийн ашиг орлого, ололт амжилт, ажилчин, алба хаагчдын тоог Ш.Баярсайхан геометр прогрессоор өсгөж чадсан билээ. Тэр хямд үнээр өрсөлдөөн явуулж, маркетингд зоригтойгоор мөнгө хаяжчадсанаар өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлжээ. Ингэснээр эргэлт нь хурдасч, ашиг орлого нь төдий чинээгээр өндөрсч байсан аж.
Мән 3-р хорооллын дэлгүүрээ ч дуудлага худалдаанд оролцон өөрийн болгож чадав. Хэдхэн жилийн өмнө ганц хоёрхон камәр зарж байсан “Номин-5” ХЭАА зугуухнаар урагшлан тэлж, хүссэн бүхнээ “залгиж” авсан нь менежмент сайтай байсны тод илрэл гэж хэлж болно. 1997 онд “Рапазогнс”-ийн удирдлагуудыг урин дистрибьютерийн гэрээнд гарын үсэг зуралцаж дөнгөв.
Ийнхүү “Номин электроникс” компани зах зээлдээ тэргүүлэгч нь болж чадсан юм. Өдгөө уг компани ЗНАКР, Зопу, 51етепз, ТозЫЬа, НйасЫ, РҺШрз, НР, Ю, Затзипд зэрэг дэлхийд нэртэй цахилгаан барааны брэндүүдийг бор-луулах албан ёсны төлөөлөгч нь болж чаджээ. Хувьчлал ид явагдаж байсан 1997 онд Ш.Баярсайхан зарим дуудлага худалдаанд өрсөлдөхдөө цохилт хийх зорилгоор ч орж байсан нь өнөөдөр нэгэнт нууц биш болжээ.
“Номин электроникс” өргөжиж буй нь нүдэн дээр илт болсон болохоор өрсөлдөгчдөөс шахалт үзүүлэх нь улам бүр мэдрэгдэж байсан гэдэг. Тухайлбал, “ВЗВ”-гийнхэн “Тун удахгүй Номинг будаа болгоно” гэж байгаа нь чих дэлслээ. Өдгөө “Номин плаза” байрлаж буй тэр үеийн 54-р дэлгүүрийн хувьчлалд “В8В” компани орж, ашигтай байрлал эзлән шахалт хийх гэж буйг тэр сайтар тооцоолж чаджээ.
Дуудлага худалдаа ч ширүүн өрсөлдөөний дунд явагдсан гэдэг. “Номин”-гийнхон арга хэрэглэн өөрсдийнхөө төлөөнөөс уг худалдаанд өөр хүмүүс оруулсан бөгөөд үнэ нь тэнгэрт хадахад “ВЗВ” арга буюу үнэ хаялцахаа зогсоов. Хэрэвзээ ялагчдын ард “Номин” байгааг “ВЗВ”-гийнхэн мэдсэн бол бууж өгөхгүй байсан нь ойлгомжтой. Хөзрийн түүз атгаж үлдэх ухаан Ш.Баярсайханаас ингэж л гарсан юм. 54-р дэлгүүрийг хувьчилж авчихаад байхад ч түрээсэлж байсан “ВЗВ”-гийнхэн гарч өгөхгүй гурван сар шахам гүрийж сул зогсоож дөнгөв.
Тэрбээр олон үл хөдлөх хөрөнгө авчихаад бага зэрэг бодолхийлсэн байх. Ингээд Сэм Уолтоны “Уол Март” шиг супермаркетуудын сүлжээ байгуулах хэрэгтэйгухаарав. Тэр үед Монголд томоохон супермаркет байсангүй. Тиймээс анхныхаа супермаркет болох “Номин плаза”-гаа дээрх 54-р дэлгүүртээ гурван каесын машинтайгаар 1998 оны эхээр нээсэн нь өдгөө ч “Номин их дэл гүүр” болон өргөжин ажиллаж байна. Ингэснээр өдгөө арваад супермаркет ажиллуулж буй. Хүнсний төвүүдээ нэг их мөнгө зарахгүйгээр байгуулж болох механизмыг бүрдүүлеэн аж.
Импортлогчид болон үйлдвэрлэгчдийг бараагаа бор-луулах нөхцлөөр нь хангаж өгсөн байна. Мэдээж хэрэг то-моохон агуулах савнуудтай ч болж амжсан.
Тухайлбал, “Улаанбаатар импекс”-ийн томоохон агуу-лахуудыгөөрийн болгов. Түүний тархинд “Номин”-гийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох мөрөөдөл бий болоод байлаа. Тиймээс аль социализмын үед байгуулагдсан “Монел”-ийг өөрийн болгох санаа төрөв.
1998 онд дуудлага худалдаанд ороод алдсан боловч хувьцааг нь цуглуулсаар “Монел”-ийг өөрийн болгож чадсан билээ. “Монел”-ээс үнэндээ нэрийг нь л авсан юм. Одоо “Монел”-ээ захиалгаар хийлгэж Монголдоо борлуулдаг төдийгүй Африкийн Нигери зэрэг улсад экспортлож байгаа нь гайхалтай. Мән 1998 онд “Эрдэнэт хивс”-ийн хувьцааг авсан боловч удирдлагууд нь арга саам хийсээр 1999 онд л өгсөн түүхтэй. Энә хооронд хүнийрхүү хандаж, идэж уусаар өр ширэнд оруулсаныг ах Ш.Уламбаяр нь өөд татаж чаджээ. Хивсний үйлдвэртээ Япон, Бельгийн тоног төхөөрөмж суурилуулан компьютерийн системд шилжүүлж, шилдэг менежерүүдээр удирдуулах болсоноор ашигтай ажиллаж байна. Түүгээрч үл барам Эрхүүд хивсний дэлгүүр нээн ажил луулах боллоо. Ер нь “Номин” Сингапур, АНУ-д ч өөрийн гэсэн дэлгүүртэй болж чадсан аж. Мән Байгаль нуурын ор-чимд махны үйлдвэр ч боегосныг орхигдуулж боломгүй са-нагдана. Одоо “Дорнод хивс”-ийг ч өөрийн болгоод боегох гэж оролдож байна. “Улаанбаатар хивс” ХК-ийн 30 гаруй хувийг ч эзэмших болов.
Ашиг нь өндөрсөхийн хэрээр санхүүгийн бизнес рүү орж, банк буе санхүүгийн байгууллага, даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг дүү Ш.Энхбаяр нь удирддаг. Ш.Баярсайханы худалдаж авсан нэгэн том үл хөдлөх хөрөнгө бол Улсын их дэлгүүр. УИД хувьд очсоноор сул талбайг ашиглаж жинхэнэ их дэлгүүр болгож чаджээ.
Өнөөдөр “Номин холдинг”-ийн мэдэлд 20 шахам охин компани үйл ажиллагаа явуулж, томоохон “вант улс” болон оршин тогтнож, улсын төсөвт олон тэрбумаар тоологдох татвар төлж байна.
Энә бүхнийг бичнэ гэвэл бэх, цаас дутах биз ээ. “Номин холдинг” угтаа гэр бүлийн компани. Түүний аав, ээж, эхнэр, ах, дүү нь бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Ш.Баярсайхан ерөнхийлөн “захирч” байна. Тэр худалдааны салбарыг маш эмзэг, арчилгаа шаарддаг цэцэгтэй зүйрлэдэг бөгөөд “Бизнесмэн хүн ажлын боол болох тохиолдол бай-даг” гэж үздэг ч өөртөө хайр найргүй ханддаг нэгэн. Тэр 3000 ажилчнаасаа ганц л зүйлийг шаарддаг. Тэр нь шударга байх зарчим юм. Түүний бизнестээ нэвтрүүлсэн сэтгэл ханамжийн баталгаа, мөнгө буцаах баталгаа, хүргэх үйлчилгээ, хөнгө-лөлтийн карт, сугалаат худалдаа, бонустай худалдаа зэрэг нь өнөөдөр Монголын бизнесийн ертөнцөд туршлага болон хэрэгжиж байна. Өөрийнхөөрөө л байхыг шаарддаг энә бизнесмэн эр дуу цөөтэй, дотогшоогоо нэгэн мэт харагдавч бүхэл бүтән бизнесийн эзэнт гүрнийг бий болгож чадсан “шидтэн” билээ.
Эх сурвалж. Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц