ДОХ/ХДХВ-ын халдварын 124, 125, 126 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус төвд энэ сарын 4-нд Эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагджээ.
Уг үйлчлүүлэгч нь 40-45 настай, эрэгтэй, биеийн байдал нь сайн, эмч нар хяналтдаа авч, тархвар судлалын ажил хийж эхэлсэн байна. Мөн энэ сарын 7-нд ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагджээ.
Тэрбээр 30-34 настай, эрэгтэй, одоогоор биеийн байдал нь сайн, хяналтад орсон бөгөөд тархвар судлалын ажил хийгдэж буй аж. Харин энэ сарын 10-нд тус төвд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод хийсэн шинжилгээ хийхэд ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагджээ.
Тус үйлчлүүлэгч нь 20-24 настай, эрэгтэй, биеийн байдал нь сайн, хяналтад авч, тархвар судлалын ажил хийгдэж эхэлсэн байна.