М.Сайханбилэг, М.Сайнбилэг хэмээх ихэр хүүгийн нэг нь хүнд өвчнөөр шаналж, түүнд хагалгаа хийлгэх мөнгө хэрэг болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн. МҮХАҮТ-аас М.Сайханбилэг хүүгийн эмчилгээний зардалд хандив болгож хоёр сая төгрөгийг дансанд нь шилжүүллээ. М.Сайханбилэг хүүгийн аав Б.Мягмарт мөнгө шилжүүлсэн баримтыг МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав өгсөн юм.
МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав хэлэхдээ, Эрүүл саруул хүн Монголын баялаг, хүү эмчилгээ хийлгээд эдгэрээд, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулсан сайн иргэн болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн гишүүн байгууллагууд болон компаниуд, иргэд хүүд туслахыг уриаллаа.
Сарын өмнө, төрсөн өдрөөрөө хагалгаанд орж, одоо хүнд өвчиндөө шаналж байгаа М.Сайханбилэг хүүг аврах боломж элэг шилжүүлэн суулгах мэс засал бөгөөд хагалгаа болон эмчилгээний зардал 150 сая гаруй төгрөг болох юм.
Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж, 159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй.
Хандивын данс: ХААН БАНК
Төгрөгийн данс 5027641507, Долларын данс 5027641518
/Хүлээн авагч Б.Мягмар/
Холбоо барих утас: 95905130, 95125895, 95970711