Топ модель Уранбилэгийг хурдан моринд хорхойтой гэдгээр нь хүмүүс андахгүй. Ойрын хугацаанд барилгын компанитай болох хөдлөшгүй зорилт тависан хэмээн нэгэнтээ ам алдаж байсан Уранбилэг сүүлийн үед загварын тайзнаас хөндийрсөн нь түүний шинэ бизнестэй холбоотой аж. Юутай ч шинэ компаниа байгуулаад тун ч удаагүй байгаа будаг нь ханхалсан захирал бүсгүй бичиг цаасны ажил гээд ойрын үед лав олон нийтийн арга хэмжээ, загварын шоунд оролцож чадахгүй болсон гэсэн шүү.Түүнчлэн топ маань алдарт Солонгосын жүжигчин Ким Инхатай дотны найзууд гэнэ лээ.
SHUUD.MN