mega888

Хайртыгаа юу, найзыгаа юу?

Чиний хайрыг хүртсэн тэр азтай залуу энэ хорвоогийн хамгийн сайн найзад чинь таалагдахгүй л байна уу. Хэн хэн нь чиний хувьд маш чухал хүмүүс болохоор хоорондоо сайхан харилцаатай байгаасай гэж хүсэж байгаа ч нэг л болохгүй байна уу.

“Хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг үг чиний нөхцөл байдлыг бүрэн илэрхийлж байгаа байх. Гэхдээ энэ хорвоо дээр шалтгаангүй зүйл гэж хэзээ ч байдаггүй. Тэдний энэ таагүй харилцааны цаана юу нуугдаж байгаа бол?

1. Тэр ямар нэгэн зүйл мэдэж байгаа
Танилынхаа найз залууг өөр нэгэн охинтой дотно явж байгааг нь хараад чи найздаа хэлэх байсан уу? Магадгүй тэр чамд итгэхгүй гэдгийг мэдэж байгаа болохоор чи хэлэхгүй байх замыг сонгосон байх. Хэрвээ найз охин чинь түүнд үнэхээр илт дургүй байгаа бол (нуухын аргагүй илэрхийгээр) тэр ямар нэгэн зүйл яалт ч гүй мэдэж байгаагийн шинж байж болох юм. Мэдээж чи хайртдаа илүү итгэх учир тэр энэ талаар чамтай ярилцахыг хүсээгүй байх.

2. Атаархал
Тэр үнэхээр хайртад чинь дургүй гэж үү? Үнэхээр л дургүй эсэхийг нь шалгаад нэг үзээрэй. Магадгүй чи найзуудтайгаа биш, хайрттайгаа илүү их цагаа өнгөрүүлдэг болохоор тэр атаархаж байж болох юм. Бид боломж л олдвол хайртайгаа хамт байхыг хүсдэг шүү дээ, тэр тусмаа харилцааны эхний үеүдэд. Харин энэ үед найзуудад хаягдаж буй мэт мэдрэмж төрдөг. Ганц эр хүний төлөө олон жилийн нөхөрлөлөө орхилоо хэмээн чамайг уучлахгүй гэж шийдэх нь ч бий.

3. Түүнд хайрт чинь таалагддаг
Бүх найзууд чинь биш, харин ганц л найз чинь түүнд дургүйгээ илэрхийлж байна уу. Хэрэв тийм бол асуудлын гол нь бүсгүй хайртыг чинь өөртөө авахыг хүсдэг гэсэн үг. Магадгүй тэр чиний тийм ч дотно найз чинь биш, танилын хүрээнийх бол энэ хариулт зөв байх магадлал бүр ч өндөр. Ийм найзууд өөртөө чухал биш хэн нэгний найз залуутай орооцолдох нь асуудалгүй гэж үздэг. Энэ тохиолдолд тэр хайртыг чинь муу хүн болгож харуулахын тулд бүхнээ хийх болно. Харин та хоёрыг салсны дараа өөрөө хөдөлж эхлэх болно. Ийм жишээ цөөнгүй байдгийг санаарай.

5. Чамд санаа зовнисон
Зарим тохиолдолд тэр найз залууд чинь дургүй байгаа нь ердөө л чамд санаа зовнисных байдаг. Магадгүй чи одоогийн найз залуу шигээ хүнтэй өмнө нь үерхээд шархалж үлдсэн байж болно. Эсвэл залуу чамайг ашиглаж магадгүй гэсэн сэжиг түүнд төрсөн байх. Мэдээж хэнтэй уулзах, хэнтэй болзохоо чи шийдэж, өөрийгөө бүрэн хамгаалж чадна гэж бодож байгаа ч хэрвээ хангалттай шалтгаан байгаа бол тэр хэзээд чиний төлөө энэ бүхнийг эсэргүүцэх болно гэдгийг бодоорой

6. Энэ зүгээр л тэдний асуудал
Хэрвээ тэд зүгээр л нэг нэгэндээ дургүй бол асуудалд тэдэнд байна. Тэдний улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, аль эсвэл хамгийн энгийнээр дуртай зүйлс нь адилхан биш учраас нэгэндээ дургүйлхэх нь бий. Заримдаа тэд яагаад бие биедээ дургүй, яагаад ингэтлээ хоорондоо сөргөлддөгөө зүгээр л мэддэггүй.

7. Чиний сонголт тийм ч зөв биш
Заримдаа бид хүлээн авсан аюултай дохиогоо үгүйсгэхийг хичээдэг. Тэр залуу чамд тохирох залуу биш, маш муу сонголт байсан гэдгийг зүгээр л хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Харин найз чинь энэ тохиолдод зүгээр хараад суух биш, чамайг хамгаалахын тулд дургүйцлээ илэрхийлж байгаа нь тэр. Өөрийнх нь муу талыг чамд хэлээд байгаа учраас найз залуу чинь түүнд дургүй. Хайр дурлалдаа сохорсон нүд юуг ч харахгүй байхад дэргэдэх найзын нүд чиний сонголтыг бүрэн шинжиж үзсэн учраас энэ дүгнэлтийг чамд хэлж байгааг бодоод харилцааныхаа тухай дахин нэг бодож үзээрэй.

Хэрвээ чи ийм нөхцөл байдалд орж байсан бол хэрхэн шийдсэнээ бусадтайгаа хуваалцаарай.

создание оптимизация продвижение сайтовпродвижениераскруткавзлом страницы в одноклассниках онлайнкупить чехол на айфон 3escort dubaiбизнес процесс выдача кредитадлина подъема на килиманджаросрочно нужны деньги в долг в гомелегора килиманджарокак погасить кредит по кредитной карте приватбанкадельта банк взять кредитную картуtranslator in frenchоболонский суд киеваlocal seo firmправильная установка радиатора отоплениябиорезонансная терапия биокорректор

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *