Өнөө цагийг памперсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүмүүс бид памперсийг яаж хэрэглэдэг, юу болохыг ерөнхийд нь сайн мэдэх боловч яг заавар журмын дагуу хэрэглэж чаддагүй, өөрсдийнхөө болоод бусдаас сонссон дуулснаараа л хэрэглэдэг. Иймд памперсны стандартын зааврын дагуу яаж хэрэглэх тухай та бүхэнд толилуулж байна. Хүүхдийн ямарч памперс, зуун настын кремтэй, мөн янз бүрийн жимсний хурц биш зөөлөн анхилуун үнэртэй байдаг. Энэ нь арьсыг хамгаалах, мөн хүүхдийн шээсний үнэрийг дарах зориулалттай. Памперс нь 4-5 цаг барих бөгөөд энэ хугацаанд хүүхэд шээхэд чийг татаж хорсож улайлгахгүй байлгах зориулалт бүхий живх юм. Памперс нь таван номер хүртэл байдаг бөгөөд хүүхдийн биеийн жингээс хамаарч номероо сонгож хэрэглээрэй.
3-6 кг жинтэй хүүхдэд 1-2 номерийг хэрэглэнэ
4-9 кг жинтэй хүүхдэд 3 номерийг хэрэглэнэ
7-18 кг жинтэй хүүхдэд 4 номерийг хэрэглэнэ
12-25 кг жинтэй хүүхдэд 5 номерийг хэрэглэнэ.
Харин памперсний нэг муу тал нь таны хүүхэд нэг нас хүрсэн тохиолдолд битгий хэрэглээрэй. Хүүхэд өөрийн мэдэлгүй өмдөндөө шээдэг болчихдог. Та хүүхдээ нэг нас хүрэхэд нь памперсанд шээлгэх биш хэл яриа дохио зангаагаар хөтөвчинд нь шээлгэж сургаарай. Танд амжилт хүсье.