Сөүл хотын ойролцоох цэргийн ангийн дэргэд 13 хүртэлх насны хүүхдүүдийн өвлийн зуслан ажилладаг юм байна. 36 долларын төлбөр төлөөд 14 хоногийн турш жинхэнэ байлдааны сургуулилтанд хамрагдаж болдог ажээ.
Ер нь Өмнөд Солонгос улсын бүх эрчүүд цэрэгт заавал алба хаах ёстой байдаг тул эцэг эхчүүд хүүхдээ багаас нь иймэрхүү сургалттай зусланд амраах сонирхолтой байдаг ба хүүхдийнхээ тэмдэглэлт өдрөөр энэ зусланд амрах эрхийн бичиг бэлэглэдэг гэнэ. Харин хүүхэд нь тэр бэлгэнд баярладаг болов уу.
ЦАГТӨР