Дуучин, бүжигчин, жүжигчин Женнифер Лопес “Грэмми”-ийн шагнал гардуулах 55 дахь удаагийн ёслолд хар даашинз өмсөж иржээ. Тэрээр “Грэмми”-г шуугиулахыг хүссэн бололтой, зурагчид аппаратаа өөр рүү нь чиглүүлмэгц даашинзынхаа оноогоор гуя хасаа гарган үзүүлж, олны анхаарлыг гойд татжээ. Түүний энэ үйлдэл жилийн өмнө “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр онооой даашинзаа “ашиглаж”, гуя хасаа гаргасан явдлын яг хуулбар нь байж таарав.
Ийнхүү одод хар даашинзны оноогоороо гуя хасаа гаргаж, үзэгчдийг шуугиулж, өвөр зуураа өрсөлдөх болжээ.