Жүжигчин Пэрис Хилтоныг саяхан Лос-Анжелес хотын Top Shop дэлгүүрийн нээлтэд очих үеэр папараццид зургийг нь авсан аж. Өдгөө 31 настай бүсгүй бараг л жирэмсэн гэмээр гэдэстэй харагдаж байсан гэнэ. Өнгөрсөн оны зунаас Ривер Випери гэдэг найз залуутай болсон Пэрис Хилтон сүүлийн үед олны хэл аманд орооцолдохгүй нам гүм байсан нь жирэмсэн болсонтой нь холбоотой байж магадгүй юм. Өөртөө маш сайн анхаарал тавьж, спортоор хичээллэдэг Пэрис Хилтоныг зөвхөн гэдсээрээ ингэтлээ таргалсан гэх ямар ч үндэслэлгүй гэнэ. Ривер Випери нь Пэрисээс 10 насаар дүү бөгөөд загвар өмсөгч юм байна.
Эх сурвалж http://www.info.mn