Тэд хоёулаа загварын ертөнцөд нэр хүндтэй. Бас хөндий хүйтэн төрх, хувцасны сонголт, загварын ертөнцийн талаарх нарийн мэдрэмжээрээ хоорондоо тун адилхан. Загварын ертөнцөд хүч төрөн орж ирээд удаагүй ч Виктория Бекхэм жил ирэх тусам Анна Винтуртэй адилхан болж байгааг хүмүүс ярилцдаг. “Vogue” сэтгүүлийн эрхлэгч, 63 настай Анна Винтур, 38 настай Виктория Бекхэмийн хооронд 25 насны зөрүү байгаа ч ижил төстэй зүйл олон байгааг дараахь зургуудаас олж харах биз ээ.
Эх сурвалж: www.assa.mn