Дуучин Куртис Жэймс Жэксон гэвэл хүмүүс тэр бүр мэдэхгүй л болов уу. Харин “50 цент” хэмээх уран бүтээлийнх нь нэрээр бол дэлхий дахин андахгүй. “Get Rich or Die Trying” гэх 2003 онд гаргасан цомог нь Америкийн дуу бичлэгийн холбооноос зургаан ч удаа шагнал хүртэж байсан билээ. “G-Units” дуу бичлэгийн студи байгуулан, рэппер, продюсер, жүжигчин, бизнес эрхлэгч зэргээр олон ажил эрхэлж байна. Саяхан тэрбээр “50 цент” twitter-тээ доллараар өөрийгөө бүрсэн зураг оруулжээ.