Топ модель Г.Одгэрэл багаасаа л гоо сайхны мэдрэмжтэй, нямбай хүүхэд байжээ. 10 жилд байхдаа ч ангийнхаа төдийгүй сургуулийнхаа миссүүдийн нэг байсан гэдэг. Нийгмийн идэвхтэй, урлаг соёлын арга хэмжээнд ангийнхныгаа бэлдэж оруулдаг байсан төдийгүй сурлагаараа тэргүүлдэг байсан учир үерхэл нөхөрлөлийн талаар бодох завгүй байсан гэж тэрээр дурсан ярьсан байдаг. 10-р ангид байхдаа нөгөө бүлгийнхээ Цэвгээ гэх хөвгүүнтэй үерхсэн нь түүний анхны үерхэл байж. Энэ тухай дурсамжаа хуваалцахдаа “хайр сэтгэлтэйдээ үерхээгүй юм аа. Зүгээр л бусад охидын атаархлыг төрүүлэхийн тулд үерхэж байсан.” . Мөн тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Анхны үнсэлт хэзээ байв?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “10-р ангид байхдаа, хамгийн анх үерхэж байсан найз хөвгүүнтэйгээ үнсэлцэж байсан. Нээх романтик, сайхан юм бодож байсан чинь тийм гоё санагдаагүй ээ. Зүгээр энгийн л сэтгэгдэл төрсөн” гэж хөгжилтэйгөөр хуучилжээ.
Н.Хувьзаяа