1990-ээд оноос 2000 он хүртэл загвар болон шоуны нүүр царай болж байсан манай цаг үеийн хамгийн шилдэг моделиудын нэг бол яахын аргагүй Клаудиа Шиффэр билээ.
Тэрээр загвар өмсөгч Клаудиа Шиффэр сүүлийн 10 жил загварын тайзнаасаа хөндийрч гэрийн сайн эзэгтэйн үүргийг гүйцэтгэж, дөрвөн ч хүүхдийн ээж болсон юм.
Энэ олон жил загварын ертөнцөөс хол байсан од бүсгүй маань 41 насны босгон дээрээ “Guess” брэндийн 30 жилийн ойд зориулсан рекламны нүүр царай нь болсон юм. Тэр урьд нь “Guess” брэндийн онгод нь, охин тэнгэр нь байсан юм.
Тэр 41 нас хүрсэн ч, дөрвөн хүүхдийн ээж болсон ч залуу насны Клаудиа Шиффэрд тийм ч их өөрчлөлт гарсангүй. Тэр сайхан хэвээрээ л байна.
17 наснаас 41 нас хүртэлх түүний зургууд. Тэр хөгшрөөгүй сайхан хэвээрээ байна шүү
Ж.Цацрал
Эх сурвалж: www.miss.mn