“Харри Поттер”-ын дүрээрээ алдаршсан, Их Британийн нүүр царай болсон залуу жүжигчин Эмма Уотсон 23 насны төрсөн өдрийн баяраа өчигдөр тэмдэглэжээ.
Тэрбээр 1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд Францын Парис хотноо төржээ.2001 оноос эхлэн “Харри Поттер” цуврал кинонд тоглож алдар хүндийн эхлэлээ тавьсан. Уг цуврал кинонд тоглосноор 10 сая ам.долларын цалин авчээ.
Тэрээр Эмма жүжигчинээр тогтохгүй фото моделийн ч ажлыг амжилттай хослуулж яваа билээ. 2009 оноос “Burberry” брэндийн намар, өвлийн загварын нүүр царайгаар тодорч хамтран ажиллаж байгаа.
Үргэлж олны анхааралд байдаг Эмма Уотсон хамгийн сүүлд “Fifty Shades of Grey” порно кинонд гол дүр бүтээнэ гэх мэдээллүүд тархсан. Хэдийгээр албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч фенүүд нь түүнийг ирээдүйтэй жүжигчин, халуухан модел гэдгээр нь ихэд хүндэлдэг.
2013 оны “Унаган гоо үзэсгэлэн” номын зураг авалтад авхуулсан зургуудаас нь толилуулж байна.
Б.Цацаа
Эх сурвалж: www.miss.mn
Эх сурвалж: МИСС.мн