Их Британийн алдарт жүжигчин Кейра Кнатли өнгөрсөн бямба гаригт найз залуу Жамес Ринхтонтогоо гэрлэжээ. Тэдний хурим Францын жижиг тосгонд даруухан болж өнгөрсөн байна. Ойр дотны цөөхөн хүнийг урьсан эл хуриманд сүйт бүсгүй богино даашинз, Channel-ийн пиджакаар гангарч үсэндээ цэцэг хатгасан байжээ. Түүнийг үзэсгэлэнтэй бас аз жаргалтай байсан хэмээн найзууд нь хэвлэлийнхэнд ярьжээ. Жүжигчин бүсгүй найз залуутайгаа өнгөрсөн жил танилцсан бөгөөд удалгүй болзож эхэлсэн билээ. Тэд Лондонд хамтдаа амьдарч байсан юм.