Испанийн загвар зохион бүтээгч энэ хаврын бүсгүйчүүдийн хувцасны загварыг нийтлүүлжээ. Тэрбээр хавар, намрын даашинзны өнгийг хурц тод байна хэмээн тодорхойлов. Тиймдээ ч эдгээр даашинз шиг хурц тод өнгө бүсгүйчүүдийг энгийн бөгөөд эрхэмсэг харагдуулж чадах аж.
Британийн компанид дизайнераар ажиллаж буй Эдуардо де Фико “Ойрын 5 жилд 1950-иад оны загварын даашинз голлоно. Гуталны хувьд тийм ч этгээд биш хэрнээ чамин загвар голлож байна” гэжээ.
Өнгөрсөн зууны дунд үед бүсгүйчүүдийн гангараа болсон даашинзнуудаас өнөөгийн дизайнерууд санаа авч байна. Загвар 30 жилд нэг удаа давтагддаг гэж үзвэл яг одоо 1950-иад оны загвар эргэн ирж буй.
– See more at: http://entertainment.time.mn/content/28150.shtml#sthash.3AqIyk0V.dpuf