Эдүгээ 38 настай, дөрвөн хүүхдийн эх гэхэд Вектория загварын ертөнцөд хүч түрэн орж, өөрийн нэртэй брэндээ гаргаж, оддыг гоёх болсон. Түүнийг өөлөхөөр хувцаслаж байхыг дэлхий нийт нэг ч удаа хараагүй хэмээн бичигдсэн байдаг.
Тэрээр Grazia сэтгүүлд охид бүсгүйчүүдэд хувцаслалтандаа гойд анхаарах таван зөвлөгөөг өгчээ.
1. Нарны шил зүүхээ хэзээ ч битгий март
Шил л чиний гоёлын эцсийн цэг болдог юм.
2. Сонгодог загварын бариу жинс өмс
Жинсний хэлбэрээс их зүйл хамаардаг. Бариу, сонгодог загварын бараан жинс өдөр ч, орой ч их сайхан харагдуулдаг.
3. Цүнхээ сонгохдоо анхаар
Чимэг зүүлт, гоёлууд их чухал. Хувцаслалттай чинь таарч тохирч буй эсэхийг сайн анхаарч бай. Цүнх ялангуяа таны дүр төрхөнд маш чухал нөлөө үзүүлдгийг сана.
4. Өндөр өсгийтөөс бүү буу
Хүн чамайг юу гэж хэлэх хамаагүй. Ямартай ч хамгийн цэгцтэй, сайхан харагдуулдаг өндөр өсгийтөө байнга өмсөж бай.
5. Нөхцөл байдалдаа тохируулж хувцасла
Chanel, Christian Dior, Louboution-ны даашинзууд үдэшлэгт маш сайхан тохирдог. Гэхдээ дандаа үдэшлэгт явах биш хааяа гэр бүлийнхэнтэйгээ амрахдаа чөлөөт хувцас сонгож сур. Нөхцөл байдалдаа тохируулж хувцасла.